images

Алдарт эхийн одон авах болзол хангасан иргэдийн анхааралд

Элчин сайдын яамны мэдээ

2025-01-14

297

“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн ЭСЯ-нд 2025 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө ирүүлнэ үү.

Үүнд:

1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);

2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. "Алдарт эх" одонг өмнө нь аваагүй тухай лавлагаа (бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа "Алдарт эх" одонг авах эрх үүснэ)

6. Зургаан хүүхэд төрүүлсэн "Алдарт эх"-*ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд II дугаар зэргийн одонгийн хуулбар    

7. Анкет зэрэг болно. Эндээс татах

Жич: "Алдарт эх"-ийн I, II дугаар одон авах шаардлагыг хангасан эхчүүд бичиг баримтын бүрдэл, өргөдлийг зөв, гаргацтай бичих, хуулбар бичиг баримтыг чанарын шаардлага хангахуйц бүрдүүлж ЭСЯ-нд ирүүлнэ үү.  

Шуудан хүлээн авах хаяг : Hausvogteiplatz 14, 10117 Berlin Botschaft der Mongolei, Konsularabteilung

Цахимаар хүлээн авах хаяг:  [email protected] 

Утас: +49 30 47 48 06 22/21/20