images

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлав

Худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа

2024-04-18

493

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189,363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, инженер-геологийн судалгаа, байрзүйн зураглал хийх ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, инженерийн шийдэл, ирээдүйн хотын дүр төрхийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад дотоодын болон гадаадын байгууллага, баг, хувь хүн нээлттэй оролцох боломжтой бөгөөд шилдгээр шалгарсан 5 багийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулна.

Мөн үзэл баримтлалыг шүүх дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн комиссын бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлнэ.

Олон улсын сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линк-ээр орж авна уу: https://encompetition.kharkhorum.gov.mn/

Элчин сайдын яам