images

Худалдаа эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцаа

Худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа

2022-11-08

582

Хөрөнгө оруулалт:

ХБНГУ-аас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт 2017 онд 81 сая ам.доллар байсан нь манай улс дахь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 0,48 хувьтай тэнцэж, хөрөнгө оруулагчдын жагсаалтын 16 дугаарт байна.

Худалдааны эргэлт

2017 оны байдлаар Монгол, ХБНГУ хооронд хийсэн худалдааны эргэлт 111,7 сая евро, түүнээс импорт 103,5 сая евро, экспорт 8,2 сая евро байна. Худалдааны баланс 95,3 сая еврогийн алдагдалтай гарсан.

Худалдааны бүтэц

Германаас монгол руу чиглэсэн импортын барааны ихэнхи хувийг хүнсний бүтээгдэхүүн (19,3%), химийн бодис, бүтээгдэхүүн (17,0%), машин, тоног төхөөрөмж (13,6%) автомашин, түүний эд анги (12,3%) эзэлж байна. Монголоос герман руу ихэнхдээ малын гаралтай түүхий эд (52,1%), хувцас , оёмол эдлэл (39,0%) экспортолж байгаа болно.

 

Зээл, тусламжийн хэмжээ, ашиглаж буй салбар:

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1992-2018 оны хооронд нийт 450 сая гаруй еврогийн хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны зээл, тусламж олгосон. Үүний 40 орчим хувь нь буюу 180 сая орчим еврог буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон байдаг.

Хүмүүнлэгийн харилцаа

Иргэд харилцан зорчих нөхцөл:

ХБНГУ-ын иргэд 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсад 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй, цахим дипломат паспорт эзэмшигч иргэд 2013 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн хагас жилийн хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих болов.

Оюутан солилцоо:

2018 оны байдлаар 800 гаруй монгол оюутнууд суралцаж байна.

Германд оршин сууж буй монгол иргэдийн тоо:

2018 оны байдлаар 6200 орчим монгол иргэд оршин сууж байна.