images

ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

Үйлчилгээний хураамж

2024-09-11

375

ХБНГУ-д байнга оршин суугаа 16 нас хүрсэн, Монгол Улсын иргэн Берлин хот дахь Монгол Улсын ЭСЯ-д өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж иргэний үнэмлэх шинээр авах боломжтой. Монгол Улсын харьяалалтай 25 болон 45 нас хүрсэн иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд дахин хамрагдан иргэний үнэмлэхээ солиулна. Үүний тулд урьдчилан ЭСЯ-ны Консулын хэлтсийн "ЦАГ АВАХ" хэсэгрүү орж цаг авах шаардлагатай.

Иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу.

1. Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягтай байх, оршин суугаа хаягт шилжилт хийгдсэн бол одоо бүртгэлтэй байгаа хорооноос оршин суугаа хаягийн тодорхойлолт авсан байх шаардлагатай юмХаягийн бүртгэлгүй тохиолдолд Монголд байгаа ах дүү, төрөл садангаараа дамжуулан оршин суугаа хаягийн бүртгэл хийлгэсэн байна.

2. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотолж ИУБ-31 маягтыг хэвлэн бүртгүүлэгчээр гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг (бар код бүхий) өгнө. Энэхүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.

3. Бүртгэл дунджаар 14-21 хоногийн хугацаанд иргэний бүртгэлд баталгааждаг. Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://burtgel.gov.mn/ цахим хуудас болон 1800-1890 лавлах утсаар холбогдон регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу.

4. Иргэний үнэмлэхийг Монгол дахь ар гэрийн хүнээр дамжуулан захиалах буюу тухайн хүнд итгэмжлэл олгосон байх шаардлагатай бөгөөд бүртгэл баталгаажсаны дараа харьяа дүүрэгтээ хандаж иргэний үнэмлэх захиалан хэвлүүлж авах хүсэлт гаргана.

5. Бүртгэлд хамрагдах иргэн төрсөн өдрөөс өмнө урьдчилж шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.