images

Хатагтай К.Havenkamp-ийг хүлээн авч уулзав

Элчин сайдын яамны мэдээ

2023-07-28

440

Элчин сайд Б.Мандахбилэг өнөөдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Германы Эрчим хүчний агентлаг” буюу DENA байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Kristina Havenkamp-ийг хүлээн авч уулзан, Монгол, Германы эрчим хүчний салбарын харилцаа, хамтын ажиллагаа, эрчим хүчний алдагдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн боломж зэрэг сэдвээр дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр тус Агентлаг Монгол Улсын эрчим хүчний салбарт харилцаа, хамтын ажиллагаа тогтоох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой буйг хатагтай К.Havenkamp онцолж, Элчин сайд Б. Мандахбилэг дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.