images

“Александер фон Хумболт ба Монголчууд” сэдэвт симпозиум болно

Элчин сайдын яамны мэдээ

2023-05-26

423

Энэ оны 6 сарын 2-ны Баасан гарагт Берлин хотын Humboldt Forum-д “Александер фон Хумболт ба Монголчууд” сэдэвт симпозиум болно. 1829 онд Александер фон Хумболт-ын удирдлаган дор Орос-Чин улсын хил хүртэл хийсэн судалгааны ажлыг  анх удаа олон нийтэд толилуулах юм. Арга хэмжээний төсгөлд урлагийн тоглолт болно. Заалны сандлын тооны хязгаарлалтаас шалтгаалан урьдчилан цахимаар бүртгүүлнэ. Тус симпозиумийг мөн цахимаар сонсох боломжтой. Бүртгүүлэх линк:
https://www.humboldtforum.org/de/programm/termin/wissenschaft/alexander-von-humboldt-und-die-mongolen-80391/