images

"Би Монгол хүн" эх хэлний цахим уралдаан болно

Элчин сайдын яамны мэдээ

2023-04-13

362

Хилийн чанадад амьдарч байгаа 16 хүртэлх насны монгол хүүхдүүдийн дунд эх хэлний унших, бичих, ярих чадварыг сорьсон уралдааныг  ХЧМЗ НҮТББ болон "Би монгол хүн" цахим сургуулиас уламжлал болгон 2 дахь жилдээ зарлаж байна. Уралдаан анхан, дунд, ахисан шатаар зохион байгуулагдана.

Зохион байгуулагдах өдөр: 2023.04.16-ны Ням гарагт,

Хэлбэр: Цахим хэлбэрээр шууд зохион явуулна. ( Zoom)

           Европ, Ази, Австрали тивийн хүүхдүүд:


        Анхан шат 16:00-Монголын цагаар
                              /Европ-Берлины 10:00 /
                               /Ази- Сөүл, Токио 17:00/
      Дунд, Ахисан шат 18:00 - Монголын цагаар

                                 /Европ-Берлины 12:00/
                              /Ази- Сөүл, Токио 19:00/


Оролцох хүүхдүүдээ дараах линкээр орж  2023.04.14 ны дотор бүртгүүлнэ үү.

  https://forms.gle/aSyDtaM3tfFtcVpW7

  Бүртгүүлсэний дараа уралдаанд оролцох Zoom линк е-майлээр очих болно.

  Бусад дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн линкээр орж уншина уу.