“УНИВЕРСИАД 2017” ИХ НААДМЫН ТУХАЙ

Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуульд заасны дагуу 4 жил тутамд оюутны спортын наадам зохион байгуулдаг бөгөөд 2017 онд Монголын Оюутны спортын Универсиад IV их наадмыг зохион байгуулах шийдвэр гарч БСШУСЯ-наас наадмыг зохион байгуулах нэгдсэн зааврыг баталжээ.
дэлгэрэнгүй

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

ХБНГУ-д оршин сууж буй монгол иргэд, ахан дүүс ээ,
Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийг үдэн алтан унжлагат хэмээн гал тахиа жилээ угтах сар шинийн өдрүүд буюу цагаан сарын баяраа бид тэмдэглэх гэж байна. Цагаан сэтгэлт монгол түмэн цагаан идээгээ дээдлэн, ахас ихэсээ хүндэтгэдэг энэ эрхэм сайхан уламжлалт баяраар ураг төрлөөрөө цугларан ирмүүн өвлийн цагийг өнтэй давлаа гэж ирэх сайхан бүхнийг зөгнөн ярилцдаг билээ. ХБНГУ-д ажиллаж амьдарч буй иргэд та бүхэндээ Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлье.
дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ
КОНСУЛЫН ХЭЛТСИЙН АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬ


д/д

Гараг

Цаг

Завсарлага

Цаг 

1.

Даваа

09:00-13:00

13:00-14:00

14:00-17:00

2.

Мягмар

09:00-13:00

13:00-14:00

14:00-17:00

3.

Лхагва

09:00-13:00

13:00-14:00

14:00-17:00

4.

Пүрэв

09:00-13:00

Дотоод ажилтай.

5.

Баасан

                     Дотоод ажилтай.

Жич: хойшлуулшгүй яаралтай асуудлаар Консулын хэлтсийн ажиллах цагийн хуваариас бусад цагт Консулын үйлчилгээ авах иргэд урьдчилан цаг авсны үндсэн дээр консулын үйлчилгээ авах боломжтой.

дэлгэрэнгүй

ХОЛБООНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГЫН АКАДЕМИД ЗОЧИЛЛОО

2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Элчин сайд Ц.Болор Берлин хотод байрлах Холбооны Аюулгүй байдлын бодлогын академид зочилж, тус Академийн дэд ерөнхийлөгч ноён Томас Врийснигтэй уулзав. Уулзалтын үеэр академийн үйл ажиллагааны чиглэлүүдтэй танилцаж, цаг үеийн болон хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтад тус академийн батлан хамгаалах бодлогын сургалт хариуцсан ажилтан дэд хурандаа Б.Кюнапфель, ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Мандахбилэг, цэргийн атташе хурандаа О.Ариунаа нар байлцав.
дэлгэрэнгүй

“НОГООН ДОЛОО ХОНОГ” ҮЗЭСГЭЛЭНД ХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН ОРОЛЦОВ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 1 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдсан олон улсын “Ногоон долоо хоног” хөдөө аж ахуйн үзэсгэлэн болон “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний 9-р чуулга уулзалт”-д тус тус оролцлоо.
дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТАНИЛЦАХ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Үндэсний хөгжлийн газар, Баянхонгор, Увс, Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид энэ оны 2 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна.
дэлгэрэнгүй

ЗУРААЧ Э.ОТГОНБАЯР БОЛОН УРАН БҮТЭЭЛЧ КАРОЛИНА БРАК НАР ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАХААР БОЛЛОО

2016 ОНЫ ОНЦЛОХ ХҮМҮҮС ТОДОРЛОО

ХБНГУ-д сурч, ажиллаж, амьдардаг монголчуудын Шинэ жилийн баярын цэнгүүн 2016 оны 12 дүгаар сарын 30-ны өдөр болж өнгөрлөө. Тус баярын цэнгүүнийг Берлин хотын Палас зочид буудалд зохион байгуулж, нийт 250 зочид нэгэн үдшийг хамтдаа өнгрөөж, хуучин оноо үдэн шинэ оноо угтав. Тус цэнгүүний үеэр Элчин сайдын яамнаас 2014 оноос тодруулж эхэлсэн онцлох хүмүүс, хамт олонд хүндэт өргөмжлөл гардууллаа.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Энэ оны 12 дугаар сарын 19-ний өдрийн даваа гарагийн орой Берлин хотын төвд “Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орж, олон хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг гарав. Энэ гэмт хэргийн улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байна. Жолоодож явсан этгээд гэмт үйлдлийнхээ дараа зугтсан бөгөөд түүнийг ХБНГУ болон Европын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.ВУЛЬФФ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА

Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон проф. Бернхардт Вульффыг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор энэ оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЭСЯ-ндаа хүлээн авч, Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, Монгол судлаач др. Ренате Борманн нар оролцлоо.
дэлгэрэнгүй