Гэрлэлт нөхөн бүртгүүлэх  

Монгол Улсын иргэн нь гадаадын улсын иргэнтэй ХБНГУ-д гэрлэлтээ бүртгүүлсэн тохиолдолд энэхүү гэрлэлтээ Монгол Улсын Гэрлэлтийн бүртгэлд ЭСЯ-аар дамжуулан нөхөн бүртгүүлэх боломжтой.

Энэ тохиолдолд дараах өргөдөл, материалыг бүрдүүлнэ.Үүнд:

  1. Монгол Улсын иргэн нь ХБНГУ-д бүртгүүлсэн гэрлэлтээ Монгол Улсын гэрлэлтийн бүртгэлд нөхөн бүртгэхийг хүссэн өргөдлийг монгол хэлээр гаргана. Харин гадаадын улсын харьяат эхнэр эсвэл нөхөр нь Монгол Улсын гэрлэлтийн бүртгэлд нөхөн бүртгэхийг хүссэн өргөдлийг өөрийн төрөлх хэлээр бичиж, уг өргөдөл, өөрийн иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөгдсөн буюу (Шүүхэд итгэмжлэгдсэн) орчуулагчаар монгол хэлэнд орчуулуулсан орчуулга.
  2. Гэрлэлтийн гэрчилгээг монгол хэлэнд орчуулуулсан орчуулга.
  3. Гэрлэлт бүртгүүлэх мэдүүлэг Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг /Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг бөглөх заавар/ бөглөнө.
  4. Гэрлэлт нөхөн бүртгүүлэх хураамж 5 евро.

Жич: Монгол Улсын иргэн нь гэрлэлт батлуулахдаа нөхрийн овгоор овгоо өөрчилсөн тохиолдолд Монгол улсад оршин сууж байсан эсвэл оршин суугчаар бүртгэгдсэн байгаа дүүрэг, сумын Засаг даргад өргөдөл гаргаж, овгоо өөрчлүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудасны Зөвлөмж цэсний хууль тогтоомж хэсгээс авна уу.