Баримт бичиг орчуулах, орчуулга баталгаажуулах

ЭСЯ иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний баталгаат орчуулга хийнэ. Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Орчуулга хийлгэх баримт бичгийн эх хувь,
  2. Үйлчилгээ авахаар хандсан иргэний гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх,
  3. Үйлчилгээний төлбөр, банкаар тушаасан байна.