Буцах үнэмлэх авах

ХБНГУ-д зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортоо хаясан, гээсэн, үрэгдүүлсний улмаас эх орондоо яаралтай буцах тохиолдолд “Passersatz” буюу буцах үнэмлэх авна.
Бүрдүүлэх материал:
1. Буцах үнэмлэх олгохыг хүссэн ЭСЯ-ны Консулын хэлтэст гаргасан өргөдөл, мэдүүлэг

2. Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт, түүний орчуулга/
3. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа
4. 3.5х4.5 см-ийн хэмжээний цээж зураг хоёр хувь
5. Буцах үнэмлэхний үнэ 65 Еврог банкаар тушаасан байна.

 Нэмэлт шаардлага, тайлбар:

  • Иргэн та Буцах үнэмлэх авах тохиолдолд дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр хүрэлцэн ирнэ.
  • ЭСЯ-ны Консулийн хэлтсийн 03047480622 дугаарын утсаар холбогдон урьдчилан цаг авах шаардлагатайг анхаарна уу.