Гадаад паспортын хугацаа сунгуулах

2004 оноос эхлэн олгосон гадаад паспортын хугацааг сунгана. Паспорт сунгуулах анкетийг бөглөж 1 хувь цээж зураг, сунгалтын үйлчилгээний хураамж 20,- Еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн гүйлгээний баримтын хуулбарын хамт ирүүлнэ. Сунгалт хийсэн паспортыг захиалагчид шуудангаар буцаан илгээх бол шуудангийн хаягийг бүрэн зөв бичсэн, баталгаат захидлын шуудангийн марк наасан дугтуйг паспорт захиалгын материалуудын хамт ирүүлсэн байна.