Итгэмжлэл олгох

Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь Монгол Улсын Иргэний хуулийн дагуу ХБНГУ-д оршин суугч иргэдээс ирүүлсэн итгэмжлэл, бичиг баримтын хуулбар, гарын үсгийн баталгааг  нотариатаар баталгаажуулах үйлчилгээ үзүүлнэ.
Нотариатын үйлчилгээг ЭСЯ-ны Консулын хэлтэс дээр өөрийн биеэр ирж эсвэл шуудангаар илгээн авч болно.


Нотариатын үйлчилгээг авахад бүрдүүлэх материал:

  1. Монгол Улсын гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
  2.  ХБНГУ-д оршин суугаа хаягийн тодорхойлолт /Anmeldung/,(хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
  3. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримтын хуулбар
  4. Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • ГХЯ-ны Консулын газар руу факсдуулах бол бичгээр үйлдсэн хүсэлт
  1.  Үйлчилгээний хураамж төлсөн баримт /банкаар тушаасан байна/.

Нотариатын үйлчилгээг шуудангаар илгээж авах тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ үү. Үүнд:

1. Хийлгэх үйлдэл, агуулгыг нэг өнгийн бэхээр алдаагүй, гаргацтай, бүрэн бичсэн итгэмжлэл,
2. Хүчинтэй гадаад паспортын үндсэн мэдээлэл, фото зурагтай, эзэмшигчийн гарын үсэгтэй хуудас болон сунгалт хийсэн хуудасны хуулбар,
3. ХБНГУ-д оршин суугаа хаягийн тодорхойлолт /Anmeldung/,
4. Үйлчилгээний хураамж 5 Еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт /нотариатын үйлчилгээ тус бүр нь 5 Евро/
5. ГХЯ-ны Консулын газар руу факсдуулах бол бичгээр үйлдсэн хүсэлт
6. Нотариатаар баталгаажуулсан баримт бичгийг буцаан илгээх бүрэн хаягтай, шуудангийн марк наасан буцах дугтуй.


Нэмэлт шаардлага, тайлбар:

  • Итгэмжлэлийг зөвхөн крилл үсгээр бичнэ.
  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэл жил байж болно.
  • Итгэмжлэлд хүлээн авагчийн буюу итгэмжлэгдэгчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
  • Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.
  • Таны итгэмжлэл ажлын 3 хүртэл өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
  • Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
  • Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс иргэдийн нотариатын үйлчилгээг ажлын 3-5 хоногийн дотор хүлээн авч шийдвэрлэнэ.
  • Үл хөдлөх эд хөрөнгө, газар захиран зарцуулах итгэмжлэлийг баталгаажуулахад гэрчилгээний болон хүчинтэй гадаад паспортын хуулбар зайлшгүй байх  шаардлагатайг анхаарна уу.
  •  

Дараах холбоосоор орж, загвар маягтын дагуу итгэмжлэлээ бичнэ үү: Файл явуулна.

 

Маягт 1

Итгэмжлэл /Ерөнхий/

Загвар маягт харах

Маягт 2

Орон сууц /1 өмчлөгч/

Орон сууц /2 өмчлөгч/

Орон сууц /3 өмчлөгч/

Загвар маягт харах

Маягт 3

Хашаа, байшин

Загвар маягт харах

Маягт 4

Үл хөдлөх хөрөнгө /1 өмчлөгч/

Үл хөдлөх хөрөнгө /2 өмчлөгч/

Үл хөдлөх эд хөрөнгө /3 өмчлөгч/

Загвар маягт харах

Маягт 5

Шүүхэд төлөөлөх

Загвар маягт харах

Маягт 6

Тэтгэвэр авах

Загвар маягт харах

Маягт 7

Хадгаламж захиран зарцуулах

Загвар маягт харах

Маягт 8

Хүүхдийн мөнгө авах /1 хүүхэд/

Хүүхдийн мөнгө авах  /1-ээс дээш хүүхэд/

Загвар маягт харах

Маягт 9

Газар авах /1 хүн/

Газар авах /2 хүн/

Газар авах /3 хүн/

Загвар маягт харах

Маягт 10

Иргэний үнэмлэх авах

Загвар маягт харах

Маягт 11

Хүүхэд харгалзан авчрах (монголоос авчрах)

Загвар маягт харах

Маягт 12

Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт