МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД
Др. Дамбын Ганбат

Төрсөн газар:         Улаанбаатар хот
Гэрлэсэн байдал:   Гэрлэсэн, 6 хүүхэдтэй

Гадаад хэл:           Англи, герман, орос

Ажил эрхэлсэн байдал:

2017.09.20-ноос     Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
2012-2016               Гадаад харилцааны сайдын Зөвлөлийн гишүүн
2010-2017               ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал
1999-2010               Улс төрийн боловсролын Академийн захирал
1998-1999               Европын холбооны ТАСИС, ХБНГУ-ын хамтарсан хөтөлбөрийн менежер
1998                       Гадаад Харилцаа, эдийн засгийн яамны Худалдаа, эдийн засгийн газарт Баруун Европ, ХБНГУ-ыг хариуцсан ажилтан
1996-1998          Ерөнхий сайдын дэргэдэх Гадаадын зээл, тусламжийн албаны Баруун Европ, ХБНГУ-ын зээл, тусламж хариуцсан шинжээч
1993-1996               Улс төрийн боловсролын Академи, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сангийн төслийн менежер
1990-1993             Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академид Эрдэм шинжилгээний ажилтан, төвийн орлогч эрхлэгч
1984-1990               Намын Дээд сургуульд багш      

Эрдмийн зэрэг, цол

2002 онд ШУА-д Улс төрийн ШУ-ны докторын (PhD) зэрэг хамгаалсан

Төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол:

1994-1996

ХБНГУ, Баден-Вюрттемберг муж, Гадаад Худалдааны Академийн менежментийн анги

Төслийн удирдлага, менежмент

1985-1987

МУИС, гадаад хэлний сургуулийн англи хэлний орчуулагчийн анги

Англи хэл, орчуулагч

1979-1984

ЗХУ, Уралын улсын их сургуулийн философийн анги

Дээд, багш

1969-1979

Улаанбаатар хот, зөвлөлтийн 14-р сургууль

Бүрэн дунд боловсрол