Гэрлэлтийн бүртгэл

ЭСЯ нь ХБНГУ-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл ХБНГУ-д удаан хугацаагаар амьдарч буй гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэнэ.

Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-нд заавал өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:

1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх өргөдлийг ЭСЯ-ны Консулын хэлтсийн нэр дээр гаргана. (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, гэр бүлийн байдал, сайн дурын үндсэн дээр гэр бүл болж байгаа, ХБНГУ-д амьдарч буй хаяг зэргийг дурдаж, хоёулаа гарын үсэг зурсан байна) Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн гадаадын иргэн өөрийн төрөлх хэлээр өргөдөл бичиж, өргөдөл болон гадаад хэл дээрхи холбогдох бичиг баримтыг монгол хэлээр орчуулуулсан байна.   

2. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу):

3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар
4. Гэрлэхийг хүсэгчдийн гадаад паспортын зурагтай болон визтэй хуудасны хуулбар
5. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, эсвэл гэрлэлт цуцалсаныг нотолсон хүчин төгөлдөр лавлагааг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагаа орчуулгын хамт авчрах шаардлагатай.
Үйлчилгээний хураамжийг үзнэ үү.