Гадаад паспорт шинээр авах

ХБНГУ-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, дахин сунгах боломжгvй болох тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр авна.
Бүрдүүлэх материал
1. Паспорт захиалан авах мэдүүлэг   (хуучин паспортыг үрэгдүүлсэн бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, монгол орчуулгын хамт/,
2. 3,4х4,5 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй өнгөт зураг 3 хувь, (нүдний шилгүй, дух, чих бүрэн гарсан байх шаардлагатай)
3. Хуучин паспортын буюу иргэний үнэмлэхийн хуулбар
4. Шинэ паспорт захиалгын үнэ, үйлчилгээний хураамж 55,- Еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн банкны гүйлгээний баримтын хуулбар
5. УБЕГ-аас лавлагаа авах шаардлага гарвал тэдний баталсан журмын дагуу хураамж авна.
7. Шинэ гадаад паспортыг захиалагчид шуудангаар хүргүүлэх бол шуудангийн хаягаа бүрэн зөв бичсэн, баталгаат захидлын шуудангийн марк наасан дугтуйг паспорт захиалгын материалуудын хамт ирүүлсэн байна.

Хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал

1. Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхийн эсвэл гадаад паспортын хуулбар
2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, монгол орчуулгын хамт
3. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5Х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг, (нүдний шилгүй, дух, чих бүрэн гарсан байх шаардлагатай)
4. Гадаад паспорт авах мэдүүлэг
5. Шинэ паспорт захиалгын үнэ, үйлчилгээний хураамж 55,- Еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн гүйлгээний баримтын хуулбар
6. Шинэ гадаад паспортыг захиалагчид шуудангаар хүргүүлэх бол шуудангийн хаягаа бүрэн зөв бичсэн, баталгаат захидлын шуудангийн марк наасан дугтуйг паспорт захиалгын материалуудын хамт ирүүлсэн байна.

Нэмэлт шаардлага, тайлбар:

  • Шинээр гадаад паспорт авах материалыг оригналь хувь-с 1 хувь хуулбарлаж олшруулсан байна.
  • ЭСЯ гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар ЭСЯ-д ирүүлдэг. ЭСЯ уг паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүсэлт гаргагч иргэнд олгоно. Энэ процедурын ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 3 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.