Иргэний шинэчилсэн бүртгэл

ХБНГУ-д байнга оршин суугаа 16 нас хүрсэн, Монгол Улсын иргэн Берлин хот дахь Монгол Улсын ЭСЯ-д өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж иргэний үнэмлэх шинээр авах боломжтой.

Монгол Улсын харьяалалтай, 25 болон 45 нас хүрсэн иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд дахин хамрагдан иргэний үнэмлэхээ солиулна.

Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх иргэд ЭСЯ-ны Консулийн хэлтсийн 03047480622 дугаарын утсаар холбогдон цаг авах шаардлагатай.

Иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу.

  • Description: http://berlin.embassy.mn/images/arr.pngБүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байхаас гадна төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортаа авч ирэх шаардлагатай.
  • Консулын ажилтан шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө.
  • Description: http://berlin.embassy.mn/images/arr.pngШинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар УБЕГ-ын http://burtgel.gov.mn// цахим хуудас,  1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгаж болно. 30 хоногийн хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэл баталгааждаг.
  • Description: http://berlin.embassy.mn/images/arr.pngШинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа итгэмжлэл гарган Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан иргэний үнэмлэхээ авахуулах боломжтой.
  • Иргэний үнэмлэхийг ЭСЯ-аар дамжуулж авч болно. Энэ тохиолдолд ЭСЯ-нд иргэний үнэмлэх ирүүлэх өргөдлийг гаргах бөгөөд иргэний үнэмлэхний төлбөр 10 Еврог тус ЭСЯ-ны дансанд тушаана. Холбогдох банк, дансны дугаарыг үйлчилгээний төлбөр хэсгээс харна уу.
  • Иргэний үнэмлэхийг шуудангаар авах тохиолдолд бүрэн хаягтай, шуудангийн марк наасан буцах дугтуй.