Соёлын элч

Монгол Улсын Соёлын элч Б.Вульфф

Монгол Улсын “Найрамдал” медалиар шагнуулж байсан проф. Б.Вульфф нь ХБНГУ-ын Фрайбург хотын Хөгжмийн их сургуульд багшилдаг бөгөөд 1998 оноос хойш Монголтой ойр дотно хамтарч ажиллаж байгаа билээ. Хөгжмийн зохиолч, удирдаач тэрээр залуу монгол уран бүтээлчидтэй хамтран “Туурайн Төвөргөөн” хөгжмийн фестивалийг анх зохион байгуулж, тус фестиваль нь өнөөг хүртэл амжилттай зохион байгуулагдсаар байгаа болно.

Монгол улсын хөгжмийн өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн санд бүртгүүлэн хамгаалж, олон удаа монголын урлаг, соёл, уран бүтээлчдийг Европын улс орнуудын төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцуулан дэмжлэг үзүүлсэн зэрэг чухал ажлуудыг гүйцэтгэсэн, монголын ихэнхи хөгжмийн чуулга, байгууллагуудтай хамтран ажилладаг, Монголын Урлагийн Зөвлөлийн Олон улсын зөвлөх хорооны гишүүн болон Хөгжим Бүжгийн коллежийн хүндэт багш билээ.


Соёлын элч Б.Вульфф дэлхийн олон байгууллагуудтай монгол уран бүтээлчдийг холбож ажилладаг бөгөөд хамтарч ажилласан зарим байгууллагуудыг дурьдвал:

- Pro Helvetia Switzerland
- Institut Francaise
- British Council
- ХБНГУ-ын Хөгжмийн Зөвлөл
- ХБНГУ-ын радио телевиз
- Эрнст фон Сименс Сан
- Монгол Улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ
- DAAD (германы боловсролын солилцооны байгууллага)
- ХБНГУ-ын Гёте институт
- Индонезийн Соёлын Сан
- Gaudeamus сан, Нидерландын Вант Улс
- Японы Үндэсний Геддаи Их сургууль
- БНСУ-ын Chunbuk Их сургууль
- Швейцарийн Lucerene фестиваль
- Artephila Сан
- Английн Урлагийн Зөвлөл

Email: bernhard.wulff@t-online.de