Худалдаа, эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцаа

Худалдаа, эдийн засгийн харилцаа

Хөрөнгө оруулалт:

ХБНГУ-ын шууд хөрөнгө оруулалт 2013 онд 61,5 сая ам.доллар байсан нь манай улс дахь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 0,8 хувьтай тэнцэж, хөрөнгө оруулагчдын жагсаалтын 10 дугаарт байна. Германы хөрөнгө оруулалттай 40 орчим компани үйл ажиллагаа эрхэлж байна.

Худалдааны эргэлт

2015 оны байдлаар Монгол, ХБНГУ хооронд хийсэн худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 135,3 сая ам.доллар байна. Үүнээс экспорт: 10,8 сая ам.доллар, импорт: 124,5 сая ам.доллар буюу худалдааны баланс 113,3 сая ам.долларын алдагдалтай гарсан.

Худалдааны бүтэц

Манай улсаас ХБНГУ руу экспортонд ноос ноолууран бүтээгдэхүүн, өлөн гэдэс, давсаг, гүзээ, дотоод шаталтын түлхэлтэт буюу ротацит бүлүүрэн хөдөлгүүр, радио локаци, алсын удирдлагатай радио аппарат хэрэгсэл, нисдэг аппарат, агаарын тээврийн, хэрэгслийн эд анги зэрэг бусад нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн гарч байна. ХБНГУ-аас импортоор хөнгөн тэрэг, бусад нэр төрлийн бүтээгдэхүүн авч байна.

 

Зээл, тусламжийн хэмжээ, ашиглаж буй салбар:

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1991-2015 оны хооронд нийт 310 сая гаруй еврогийн хөгжлийн албан ёсны тусламж олгосон. Үүний 50 орчим хувь нь буюу 150 орчим еврог буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон байдаг.

Хүмүүнлэгийн харилцаа

Иргэд харилцан зорчих нөхцөл:

ХБНГУ-ын иргэд 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсад 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй, цахим дипломат паспорт эзэмшигч иргэд 2013 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн хагас жилийн хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих  болов.

Оюутан солилцоо:

2016 оны байдлаар 1000 орчим монгол оюутнууд суралцаж байна.

Германд оршин сууж буй монгол иргэдийн тоо:

2016 оны байдлаар 5000 гаруй монгол иргэд оршин сууж байна.