Улс төрийн харилцаа

Дипломат харилцаа 

 

Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Хуучин БНАГУ-тай 1950 оны 4 дүгээр сарын 13-нд дипломат харилцаа тогтоосон байсан.

Харилцааны түвшин:

Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг 2008 оноос хэрэгжүүлж байна.

Харилцан хийсэн гол айлчлалууд:  

1991 онд       - Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн
1992 онд       - Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
1993 онд       - Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди
1995 онд       - Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат
1997 онд       - УИХ–ын дарга Р.Гончигдорж
- Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл
1999 онд       - Гадаад харилцааны сайд Н.Туяа
2000 онд       - Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди
2002 онд       - Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр
2003 онд       - Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун          
2005 онд       - Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 
2007 онд       - УИХ-ын дарга Д.Лүндээжанцан
2009 онд       - Ерөнхий сайд С.Баяр
2010 онд       - Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар
2012 онд       - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /3 дугаар сард/
2012 онд       - Гадаад харилцааны сайд Л.Болд  /10 дугаар сард/
2013 онд     - Шадар сайд Д.Тэрбишдагва /12 дугаар сард/
2015 он        - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
/3 дугаар сард, ажлын айлчлал/
2015 он         - УИХ-ын дарга З.Энхболд /3 дугаар сард албан ёсны айлчлал/

 

1991 онд       - Германы Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Д.Ю.Кроненбэрг
1992 онд       - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд К.-Д. Шпрангер
1995 онд       - Германы Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Б.Хирш
1996 онд       - Гадаад хэргийн сайд бөгөөд Дэд Канцлер К.Кинкель
1998  онд      - ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херцог
1999 онд       - Бундестагийн Дэд Ерөнхийлөгч А.Фоллмер
2003 онд       - Бундестагийн Дэд Ерөнхийлөгч А.Фоллмер
2006 онд       - Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт
2008 онд       - ХБНГУ-ын Ерөнхийлөгч Х.Көлер
2010 онд       - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел
2010 онд       - Тээвэр, барилга хот байгуулалтын сайд П.Рамзауэр
2010 онд       - Батлан Хамгаалахын сайд К.Т.цү Гүттенберг
2011 онд       - Холбооны Канцлер А.Меркель      
2013 онд       - Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э. Освальд /6 дугаар сард/
2014 онд       - Холбооны Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер /7 дугаар сар/
2015 оны 10 дугаар сард  - Холбооны Ерөнхийлөгч И.Гаук
2016 оны 7 дугаар сар –Холбооны Канцлер А.Меркель Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцов

Харилцааны механизмууд:

(Парламентын бүлэг, ЗГХК)

УИХ дахь Монгол-Германы Парламентын бүлэг
Ашигт малтмал, аж үйлдвэр, техонологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсэг
Монгол, Германы Засгийн газар хоорондын Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ  /Монголын хэсгийн дарга-Сангийн яамны ТНБД/
ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалт
БХЯ -д хоорондын Зөвлөлдөх уулзалт
ЭМЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалт

Гэрээ хэлэлцээрүүд:

1995 онд Монгол Улс, ХБНГУ хоорондын Харилцааны үндсийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тогтоосон/өрнөдийн орнуудаас хамгийн анх/.

2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан.

Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2011 оны 10 дугаар сард байгуулсан.