Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй

Олон улсын хэмжээнд тавигдаж буй шаардлагын дагуу Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолоор гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Үүний дагуу хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхгүй болсон тул ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхгүй болсныг мэдэгдэж байна.