ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭЛЧИН САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Монгол дахь суурийн төлөөлөгч ноён Даниэль Пассон-ыг Элчин сайд Ц.Болор хүлээн авч уулзан Монгол Улсад тус нийгэмлэгийн хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл авч санал солилцов.

Дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллгаагаа явуулдаг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Холбооны Засгийн газрын хөгжлийн бодлого, зорилтуудыг хэргэжүүлдэг бөгөөд 1991 оноос Суурин төлөөлөгчийн газраа Монгол улсад байгуулан ажиллаж байна. Монгол Улсад Эдийн засгийн тогтвортой хөгжил, байгаль орчны бодлого ба Эрчим хүчний үр ашиг гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагааны дагуу явуулдаг байна.