О.ОЮУНТУЯА, Ц.ГАН-ЭРДЭНЭ БОЛОН А.ОЧИРБОЛД НАРЫГ ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Элчин сайд Ц.Болор Элчин сайдын яамны байрандаа Соёлын элч О.Оюунтуяа, зураач Ц.Ган-Эрдэнэ болон барималч А.Очирболд нарыг хүлээн авч уулзлаа.

Уран бүтээлчид өөрсдийн ажлын талаар болон Соёлын элч энэ жил ХБНГУ-д болон Монголд зохион байгуулагдах урлагийн арга хэмжээнүүдийн талаар санал солилцон ярилцав.