ХБНГУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТББ-ТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ын Тэргүүн болон монголчуудын төлөөлөлтэй цахим уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Бямба гаригт Улаанбаатарын цагаар 21 цагт хийхээр төлөвлөж байна.

Иймд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодыг дээрх уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Уулзалтад оролцох ТББ-ын тэргүүн, тэдгээрийн төлөөлөл ЭСЯ-ны 03047480621 дугаарын утас болон berlin3@mfa.gov.mn цахим шуудангийн хаягаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.

Уулзалт болох газрыг бүртгүүлсэн ТББ-уудад жич мэдэгдэх болно. МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ