БЕРЛИН ДЭХ МОНГОЛ СУРГУУЛИЙН СУРАГЧИД МОНГОЛ ГЭРТ ЗОЧИЛОВ

Берлин хот дахь Майдар ТББ-ын дэргэдэх Монгол сургуулийн сурагчид энэ оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус ЭСЯ-ны монгол гэрт зочилж, монгол ёс заншил, түүх соёлын хичээл орлоо.

Тус сургуулийн тэргүүн, Монгол сургуулийн багш А.Алимаа монгол сургуулийн үйл ажиллагааг дэмжиж, монгол хүүхэд залуучууддаа эх хэлээ сурах, түүх соёлтойгоо танилцах боломжоор хангаж өгсөн элчин сайдын яамны хамт олонд талархал ирлэрхийлж, цаашдын ажилд амжилт хүслээ.