XVII ЖАРНЫ “АЛТАН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ШИНИЙН 1-НИЙ ӨДӨР ЗОЛГОЛТ БОЛЛОО

2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тус Элчин сайдын яамны монгол гэрт ХБНГУ-д суугаа монголын зарим байгууллага, иргэд болон ХБНГУ-ын төр, засгийн зарим төлөөлөгч нар цугларч уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэн золголоо.
Золголтын үеэр хүрэлцэн ирсэн германы зочдод Элчин сайд цагаан сарын баярын уламжлал, ёсын талаар танилцуулж, үндэсний соёлыг сурталчлав.
Мөн Берлин хотын Хумболдт их сургуулийн монгол судлалын тэнхмийн эрхлэгч др. А.Ганчимэг тэргүүтэй монгол судлаач, монгол судлалын оюутнууд золгов. Элчин сайдын яамны байранд тус тэнхмийн оюутнуудын Монголд аялахдаа авсан гэрэл зургуудыг байрлуулж, золгохоор ирсэн зочдод үзүүлэн сонирхуулав.