“УНИВЕРСИАД 2017” ИХ НААДМЫН ТУХАЙ

Их наадмын хүрээнд гадаадад суралцагч монгол оюутнуудын дунд шатар, сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр бүсчилсэн тэмцээн явуулах, Азийн бүсийн тэмцээнийг БНХАУ-ын Бээжин хот, Европын бүсийн тэмцээнийг Москва хотод 2017 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар нэгдсэн зааварт тусгагдсан байна.

Иймд ХБНГУ-д суралцагч монгол оюутнууд Та бүхэн идэвхтэй оролцоно уу.

* Нэгдсэн зааварыг дараах линкээс татаж үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны 03047480614 утсаар болон berlin7@mfa.gov.mn хаягаар авах боломжтой.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ