САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

ХБНГУ-д оршин сууж буй монгол иргэд, ахан дүүс ээ,
Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийг үдэн алтан унжлагат хэмээн гал тахиа жилээ угтах сар шинийн өдрүүд буюу цагаан сарын баяраа бид тэмдэглэх гэж байна. Цагаан сэтгэлт монгол түмэн цагаан идээгээ дээдлэн, ахас ихэсээ хүндэтгэдэг энэ эрхэм сайхан уламжлалт баяраар ураг төрлөөрөө цугларан ирмүүн өвлийн цагийг өнтэй давлаа гэж ирэх сайхан бүхнийг зөгнөн ярилцдаг билээ. ХБНГУ-д ажиллаж амьдарч буй иргэд та бүхэндээ Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлье.
Улиран алсарч буй гал бичин жилээ амжилтаар үдэж, тахиа жилийн билэгт сайхан өдөр болох шинийн нэгэнд буюу

2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 11:00-15:00 цагт
тус ЭСЯ-ны өргөө гэрт сар шинийн золголт болохыг үүгээр сонордуулж байна.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!


Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Болор