“НОГООН ДОЛОО ХОНОГ” ҮЗЭСГЭЛЭНД ХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН ОРОЛЦОВ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 1 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдсан олон улсын “Ногоон долоо хоног” хөдөө аж ахуйн үзэсгэлэн болон “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний 9-р чуулга уулзалт”-д тус тус оролцлоо.
“Ногоон долоо хоног” үзэсгэлэн нь энэ жил 82 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд нийт 1700 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан ба өдгөө хүнс, хөдөө аж ахуйн салбарын дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармагт тооцогддог байна.
Сайд П.Сэргэлэн “Ногоон долоо хоног” үзэсгэлэнгийн үеэр энэ жилийн “Түнш улс” Унгар Улсын Хөдөө аж ахуйн сайд, ноён Шандор Фазекаш, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд, ноён Леонид Маринич, ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч Сайд, ноён Е.В Громыко нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд ноён Кристиан Шмидттай уулзаж ярилцсан болно.