ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТАНИЛЦАХ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Үндэсний хөгжлийн газар, Баянхонгор, Увс, Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид энэ оны 2 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна.

Төлөөлөгчдийг 2 дугаар сарын 6-ны өдөр Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яам хүлээн авч уулзахад Элчин сайд Ц.Болор мөн оролцлоо. Улмаар төлөөлөгчдийг ЭСЯ-ны байранд 2 сарын 8-ны өдөр хүлээн авч уулзан, цаашид Герман Улстай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлд ЭСЯ-аас хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой талаар санал солилцов. Тус уулзалтанд Монгол-Германы Эдийн засгийн клубын гишүүд мөн оролцож, санал солилцов.