ШӨНЕФЕЛД ХОТОД МОНГОЛЫН ТУХАЙ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Бранденбург муж улсын Шөнефелд хотын захиргааны байранд “Монголын тухай сэтгэгдэл” нэртэй фото зургийн үзэсгэлэн энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийж, Элчин сайд Ц.Болор болон Шөнефелд хотын захирагч Удо Хаазе нар нээлтэнд оролцов.

Тус фото зургийн үзэсгэлэн нь монголын байгаль, хүмүүс болон тэдгээрийн соёлыг харуулсан 60 фото зургаас бүрдсэн бөгөөд 2017 оны 2 дугаар сарыг дуустал нээлттэй байна.

Хаяг: Rathaus Schönefeld Hans-Grade-Allee 11 12529 Schönefeld