Элчин сайд Ханнс-Зайделийн сангийн удирдлагатай уулзав

Элчин сайд Д.Ганбат Ханнс-Зайделийн сангаас 2018 оны 2 сарын 6-нд зохион байгуулсан Шинэ оны хүлээн авалтын үеэр тус сангийн тэргүүн проф. хат. У.Меннле, мөн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга др. П.Виттерауф нартай уулзаж, Монгол Улс дээрх сангийн хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.