САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

ХБНГУ-д оршин сууж буй монгол иргэд, ахан дүүс ээ,

Билгийн тооллын XVII жарны тахиа жилийг үдэн, ирж буй “тийн унжлагат” хэмээх шар нохой жилээ угтах сар шинийн өдрүүд, цагаан сарын баяраа бид удахгүй тэмдэглэх гэж байна. Цагаан сэтгэлт монгол түмэн маань идээ будаагаа дээжлэн, ахас ихсээ хүндэтгэдэг энэ эрхэм сайхан уламжлалт баяраараа ураг төрлөөрөө цугларан ирмүүн өвлийн цагийг өнтэй давлаа хэмээн ирэх сайхан бүхнийг зөгнөн ярилцдаг билээ.

ХБНГУ-д ажиллаж амьдарч буй нийт иргэд, ахан дүүс та бүхэнд болон герман найз нөхөддөө Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлье.

Улиран алсарч буй тахиа жилээ амжилтаар үдэж, нохой жилийн билэгт сайхан өдөр болох шинийн нэгэн
2018 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 11:00-15:00 цагт
ЭСЯ-ны өргөө гэрт сар шинийн золголтоор уулзацгаая.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа
Онц бөгөөд Бүрэн Эрхт
Элчин сайд Д. Ганбат