“Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд "Монгол орны хөгжилд" ээлжит чуулга уулзалтанд урьж байна

2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд "Монгол орны хөгжилд" ээлжит чуулга уулзалтыг зохион байгуулна.

Ингээд чуулганы сэдэв агуулгад нийцэх хийж буй судалгааны ажил, хэрэгжүүлж буй төсөл, бүтээлээрээ доорхи удирдамжид нийцүүлэн илтгэл бэлдэн оролцохыг эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, оюутан сонсогчид хэн бүхнийг урьж байна.

Илтгэл нь чуулганы сэдвийн хүрээнд төрийн бодлого, нийгмийн тогтвортой хөгжил, хөгжлийг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх санал санаачилгыг агуулсан байна.

Чуулганд илтгэгчээр оролцох хүсэлтээ, илтгэлийн гол агуулга хүрээ, хөндөж буй асуудалд өөрийн зүгээс дэвшүүлж буй санал, шийдэл, боломжуудыг дурьдсан хураангүй хэлбэрийн абстрактыг (500 үгэнд багтаах) Монгол эсхүл Англи хэл дээр боловсруулан 2018 оны 1 сарын 11 дотор chuulga@gmail.com хаягаар хувийн танилцуулгын (CV) хамт ирүүлнэ.

Хувийн танилцуулгад: Овог нэр, зэрэг цол, өөрийн зураг, ажлын газрын хаяг, холбоо барих утас, и-майл, эрхэлдэг ажил, ажлын чиглэл, хэрэгжүүлж байсан/байгаа ажил, төслүүдийн талаарх товч мэдээлэл, сонирхол (ажилтай холбоотой болон хувийн) г.м мэдээллийг багтаана.
14-р чуулганыг зохион байгуулах багаас ирүүлсэн илтгэлүүдийг 2018 оны 1 сарын 25 ны дотор танилцаж, хариуг илгээнэ.

Чуулга уулзалт

  • Ерөнхий боловсрол
  • Мэргэжлийн боловсрол
  • Дээд боловсрол, судалгаа шинжилгээ

гэсэн гурван үндсэн чиглэлүүдээр Монгол болон бусад улс орнуудын боловсролын салбарын өөрчлөлт, ирээдүйн чиг хандлага, төрийн бодлого, хөгжилд чиглэсэн, дэвшилтэт туршлагад тулгуурласан санал, шийдэл бүхий илтгэлүүд болон илтгэлүүдийн дараа нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэх хэлбэрээр явагдана.

Чуулга уулзалтын мэдээлэл бүхий энэхүү майлыг цааш түгээн дамжуулж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


Монгол орны хөгжилд XIV чуулганы зохион байгуулах баг


УДИРДАМЖ

"МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД" чуулга уулзалт нь Британийн Монголчуудын санаачилгаар 2005 анх зохиогдсон, хөгжингүй орнуудад ажиллаж суралцагч Монголчууд Монголч түмний оюуны хөрөнгө оруулалтыг Монгол орны хөгжил дэвшилд үр өгөөжтэй нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх батжуулах зорилготой жил бүрийн уламжлалт чуулган юм.

Европын улс орнууд дахь Монгол сургуулиудын багш нарын сургалт, семинар
Тус чуулганы үйл ажиллагааны хүрээнд Европын улс орнууд дахь Монгол сургуулиудын багш нарын сургалт, семинарыг ГХЯ, БСШУСЯ, БМДИ -ийн дэмжлэгтэйгээр “Гадаад хэлтэй орчинд монгол хэлийг заах” сэдвийн доор зохион байгуулахаар төлөвлөж байна.
https://tef147a08.emailsys1a.net/c/25/1298091/1577/0/37387446/1151/108089/b39ffc962d.html

Хилийн Чанад дахь Монголчуудын ТББ-уудын бүсийн уулзалт
2011 оноос Монгол орны хөгжилд чуулганы оролцогч нараас Европ-д үйл ажиллагаа явуулж буй байгууллага, холбоодын төлөөлөгч нар чуулганы үеэр уулзалт хийж, үйл ажиллагааг нэгтгэн хамтран ажиллах, Европын Монголчуудын нийтлэг эрх ашгийг хангах, нэгдэн нягтрах үйл явцыг бэхжүүлэх, Монгол-Европын хоорондын соёл, бизнесийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Европын орнуудын байгууллага, хувь хүмүүстэй хамтран бололцооны талаар хэлэлцэж ирсэн уламжлалтай билээ.
https://tef147a08.emailsys1a.net/c/25/1298091/1577/0/37387446/1151/108091/57d6220752.html

XIII чуулганы танилцуулга товхимол
2017 оны 4 сарын 6-нд зохион байгууллагдсан “Монгол орны хөгжилд” XIII чуулганы илтгэгчид болон илтгэлүүдийн агуулгыг багтаасан Танилцуулга товхимол
https://tef147a08.emailsys1a.net/c/25/1298091/1577/0/37387446/1151/108094/e41062afca.html

XII чуулганы илтгэлүүд
“Монгол орны хөгжилд” чуулганы Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил нэрийн явагдсан 12-р чуулганд тавигдсан илтгэлүүдийг хүргэж байна
https://tef147a08.emailsys1a.net/c/25/1298091/1577/0/37387446/1151/108095/9f46e6ef65.html