Элчин сайд Д. Ганбат 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Бийдеритц хотноо ноён Грийл-ийн гэр бүлд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.

Элчин сайд Д. Ганбат 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Бийдеритц хотноо ноён Грийл-ийн гэр бүлд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. Ерөнхийлөгч Х. Баттулга 1990 онд ХБНГУ-д аялаж явахдаа найз В.Энхтөрийн хамт ноён Петр Грийл болон хатагтай Бригитте Грийл нартай танилцаж, гэрт нь найрсаг дотноор зочлуулж байсан байна.

Арга хэмжээнд Заксен-Анхальт муж улсын Хэрэг эрхлэх газрын Ёслолын газрын орлогч дарга Михайл Шайтхауер, Бийдеритц хотын засаг дарга Кэй Герикэ, “Фолксштимме” өдөр тутмын сонингийн сурвалжлагч Андреас Мангирас болон “Миттелдойче Рундфунк”-ийн телевиз, радио, цахим хуудасны сурвалжлагч нар хүрэлцэн ирэв.

Элчин сайд Д. Ганбат хэлэхдээ “Монгол болон Герман улс олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд үүний гол суурь нь хувь хүмүүс хоорондын харилцаа байдаг билээ. Үүний нэг тод жишээ бол Ерөнхийлөгч Х. Баттулга болон В. Энхтөр нарыг 27 жилийн өмнө Германд байх үед нь Та бүгд халуун дотноор хүлээн авч, сайхан танилцаж байсан явдал юм. Үүнийг ч Ерөнхийлөгч өдийг хүртэл дурсаж, биднээр дамжуулан дахин талархал илэрхийлэхийг хүсч, миний бие өнөөдөр Та бүхэнтэй ийнхүү Зул сарын баярын өмнө Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж байгаадаа баяртай байна” гээд Петер, Бригитте нарт Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав. Ноён Петр Грийл болон хат. Бригитте нар тухайн үеийн дурсамжаа хуваалцаж, тэр цагаас хойш үргэлж монголын тухай уншиж, судалж ирсэн талаар ярив. Арга хэмжээний талаар орон нутгийн хэвлэлд гарсан мэдээллийг доорх хаягаар орж үзэж болно.

“Миттелдойче Рундфунк” телевизийн товч мэдээ
https://www.mdr.de/mdr-sachsen-anhalt/video-162740_zc-caa0b4d1_zs-27c9a89f.html

“Миттелдойче Рундфунк” сонингийн нийтлэл
https://www.mdr.de/sachsen-anhalt/magdeburg/botschafter-mongolei-heyrothsberge-100.html

“Волксштимме” сонингийн нийтлэл
https://www.volksstimme.de/lokal/burg/besuch-herzensgruesse-aus-fernost
https://www.volksstimme.de/sachsen-anhalt/wiedersehen-hoher-besuch-aus-ulan-bator