ХБНГУ-д амьдарч буй ахмад сагсчид Вроцлав хотноо

Монголын хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхдүүдэд хандив туслалцаа үзүүлэх зорилго бүхий “Хөх Толбо 2017” ахмад сагсан бөмбөгчдийн нөхөрсөг тэмцээн БНПУ-ын Вроцлав хотноо энэ оны 11 дүгээр сарын 18-19-нд зохиогдсон бөгөөд уг тэмцээнд Европод буй 9 орны 35 баг, тамирчид оролцов.

Берлин хотын “Цог Монгол спорт клуб” оролцож, эрэгтэй 45-49 ангилалд Алтан медаль, эмэгтэй 38-34, 45 дээш ангилалад хос хүрэл медаль, Берлин хотын “Монбер” баг 38-44 насны ангилалд Алтан медаль, 45-49 насны ангилалд Хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.

Берлин хотын “Цог”, “Монбер” клубууд энэхүү тэмцээний үеэр Монголын хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхдүүдэд хандивын эд, зүйлс гардуулсанд ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

Сaйн үйлс дэлгэрэх болтугай!