ХБНГУ-д суугаа монголчууд, монголд элэгтэй Та бүхэнд "Монгол бахархлын өдөр"-ийн баярын мэндчилгээ дэвшүүлье

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний Ням гарагт тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

ХБНГУ-д суугаа монголчууд, монголд элэгтэй Та бүхэнд "Монгол бахархлын өдөр"-ийн баярын мэндчилгээг Элчин сайдын яамнаас дэвшүүлж байна.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам