Элчин сайд Д.Ганбат Дипломат корпусын ахлагчид бараалхав

Элчин сайд Д.Ганбат Гэгээн Ширээт Улсын Нунц бөгөөд Берлин хот дахь Дипломат корпусын дуайэн, хамба лам, др. Никола Этеровичэд өнөөдөр бараалхаж, энэ үеэр Дипломат корпусын үйл ажиллагаа, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.