Монгол-Германы чуулган Берлин хотноо

Монгол-Германы XV дугаар чуулган “Ардчилал дахь хэвлэл, мэдээллийн үүрэг” сэдвийн дор Берлин хотноо энэ өдөр хуралдаж байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Бундестагийн гишүүн М.Грунд болон албаны бусад хүмүүс оролцож байна.

Хуралдааны явцад оролцогсод “Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал”, “Хэвлэл, мэдээлэл ардчилал дахь 4 дэх засаглал болох нь”, “Олон нийтийн телезиз, радиогийн ач холбогдол”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, сэтгүүлчдийг хамгаалах” зэрэг сэдвээр ярилцаж хэлэлцэнэ.

Конрад-Аденаурын сан Монгол-Германы чуулгантай хамтран ийнхүү 15 дахь удаагаа арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.