Элчин сайд Холбооны Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгчтэй уулзав

Элчин сайд Д.Ганбат Холбооны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Хэвлэлийн төлөөлөгч ноён Штефан Зайберттай 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааны талаар, тэр дундаа хоёр орны хэвлэл мэдээллийн албаны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.