ХБНГУ-д суугаа Монгол Улсын Соёлын элч нэгээр нэмэгдлээ

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Д.Ганбат Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Самдандамбын Бадамхоролд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Монгол Улсын Соёлын элчийг Гадаад харилцааны сайдын тушаалаар томилж, гэрчилгээнд ГХ-ны сайд гарын үсэг зуран баталгаажуулдаг билээ.

Уртын дуучин Самдандамбын Бадамхорол нь 1998 оноос “Туурайн Төвөргөөн” хөгжмийн их наадмын үүсгэн байгуулах зэрэг соёлын арга хэмжээг зохион байгуулж ирсэн туршлагатай нэгэн билээ. Тэрээр 2005 оноос ХБНГУ-ын Фрайбург хотод аж төрдөг ба тус хотод Монголын Соёлын төвийг хариуцан ажиллаж ирсэн юм.