“Эгшиглэн” хамтлаг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Бонн хотод тоглоно

Бонн хотноо энэ оны 11 дүгээр сарын 6-наас 17-ны өдрүүдэд НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн эсрэг ХХIII дахь бага хурал зохион байгуулагдана. Бүгд Найрамдах Фижи Улсын Ерөнхий сайд ноён Франк Байнимарама энэ удаа тус бага хурлыг даргална.

Тус бага хурлын хүрээнд зохион байгуулагдах Бонн хотын фестивалийн хөтөлбөрт монголын язгуур урлагийн “Эгшиглэн” хамтлаг энэ оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 20:00 цагаас доорх хаягаар тоглоно.

Fabrik 45 Hochstadenring 45 DE - 53119 Bonn

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fabrik45.de/aktuell-1/
Тасалбарыг: info@fabrik45.de