44 дэх удаагийн Берлиний марафонд Элчин сайдын яамны дипломат амжилттай оролцов

Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Мөнхбаатар энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан 44 дэх удаагийн Берлиний марафонд амжилттай оролцов. Тэрээр 3 дах удаагаа Берлиний марафонд оролцож байгаа бөгөөд 42,195 км-ийг 3 цаг 44 минут 16 секундэд гүйсэн байна.

Энэ жилийн Берлиний марафонд 137 орноос 43852 тамирчин ирж оролцсон ба 39101 тамирчин амжилттай бариандаа оржээ. Марафоны эрэгтэйчүүдийн ангилалд Кенийн тамирчин Элиүд Кипчоге 2:03:32 цагийн амжилттай буюу 2017 оны марафоны хамгийн богино рекордыг тогтоож, эмэгтэйчүүдээс Гладис Чероно 2:20:23 цагийн амжилтыг үзүүлсэн байна.

ЭСЯ-ны хамт олны өмнөөс Д.Мөнхбаатарт болон тус марафонд амжилттай гүйсэн Жаргалсайханы Дашцэрэн, Уртнасангийн Баасансүрэн нарт мөн баяр хүргэе. https://www.facebook.com/BotschaftderMongolei/photos/a.354326115004282.1073741829.351355645301329/358758987894328/?type=3