Элчин сайд Д.Ганбат Берлин хотноо үйл ажиллагаа явуулдаг монгол иргэдийн ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсаас ХБНГУ-д суух Элчин сайд Д.Ганбат энэ оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Берлин хотноо үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөллийг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав.

Уулзалтад Монгол-Германы Эдийн засгийн клуб, “Майдар” холбоо, “Цог” спорт клуб, “Улаанбаатар” нийгэмлэг, Берлиний Монгол оюутны холбоо (МАS)-ны тэргүүн нар болон гишүүд дэмжигчид оролцов. Уулзалтаар ТББ-ууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн талаар товч танилцуулж, цаашид ЭСЯ-тай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тухай санал бодлоо илэрхийлэв.

Элчин сайд Д.Ганбат Элчин сайдын хувьд ХБНГУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэд, мөн тэдгээрийн санал санаачилгаар үүсгэн байгуулсан ТББ-уудын үйл ажиллагааг анхаарч ажиллан, бололцоот дэмжлэг туслалцааг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв.