Берлин хотын “Цог“ Монгол спорт клубийн нэрэмжит „Эв нэгдэл – Нөхөрлөл V - 2017“ спорт өдөрлөг, тэмцээн

Берлин хотын “Цог“ Монгол спорт клубийн Tsog Berlin нэрэмжит „Эв нэгдэл – Нөхөрлөл V - 2017“ спорт өдөрлөг, тэмцээн 2017 оны 10 сарын 14-15 хооронд Берлин хотод Сагсан бөмбөг, шатар болон гар бөмбөгийн холимог багийн төрлөөр зохиогдоно.

ХБНГУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудыг ойртон нөхөрлүүлэх, ТББ-ын үйл ажиллагааг сурталчлах, спортод өргөнөөр хамруулж спортын дээрх төрөлд хандах идэвх, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулахад тус тэмцээний гол зорилго оршино