„Classic meets steppe" төслийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Берлин хотноо болох тоглолтыг танилцуулж байна.

Энэхүү тоглолтод BBC Cardiff Singer of the World-2015 уралдааны шилдэг таван дуучны нэг, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн, Монгол улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир, хийлч Лиза Верхаан нар оролцож, Монгол Улсын Соёлын элч, хөгжим судлаач проф. Бернард Вульфф хөтлөнө.

Ашгийн бус энэхүү тоглолт Монголын шилдэг уран бүтээл, уран бүтээлчдээ сурталчилаад зогсохгүй германы авъяаслаг хийлчтэй хамтран хоёр орны хөгжмийн зохиолыг хамтран тоглохоороо онцлог юм.

Тоглолтын өмнө зураач Г.Наранцацралын үзэсгэлэн, шинэ торгон алчуурын коллекцийн нээлт болон монголын залуу загвар зохион бүтээгчдийн бүтээлийн танилцуулга худалдаа явагдана.

Хязгааргүй уудам тал нутаг шигээ юунд ч хашигдаж баригдамгүй хүчирхэг тэнүүн хоолой, монголын болон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг авъяас, хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээн тоглох аялгуут хөгжмөөр сонороо мялааж, “Монгол сонгодог” үдшийг мартагдашгүй өнгөрүүлээрэй.

Тоглолт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20:00 цагт эхлэнэ. 18:00 цагт үзэсгэлэн худалдаа нээгдэнэ.

Хаяг: Konzertsaal der Universität der Künste Berlin Hardenbergerstraße 33, 10623 Berlin-Charlottenburg

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг: www.classic-meets-steppe.de цахим хуудсаас авна уу.

Тасалбарыг Герман даяар бүх билетийн кассуудаар худалдаалж байна. Хаягуудыг http://www.ticketmaster.de/help/outlet_search.html?language=de-de цахим хуудсаас харна уу.

Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам, Гёте Институтэд талархлаа илэрхийлье! Мөн ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон МИАТ ХК дэмжиж байгаад талархаж байна!