МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУХ ЭЛЧИН САЙД Д.ГАНБАТ АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

Энэ өдөр Элчин сайд Д.Ганбат ХБНГУ-ын ГХЯ-н Ёслолын газрын захирал Конрад Арц фон Штрауссенбургтэй уулзаж, энэ үеэр түүнд Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт барих Итгэмжлэх Жуух бичгийн хуулбарыг гардуулав.

Элчин сайд Д.Ганбат энэ сарын 23-ны өдөр Берлин хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд ИЖБ-гээ Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өргөн барина.