МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хүрээнд явуулах хоёр дахь санал хураалтыг Берлин дэх ЭСЯ-ны Hausvogteiplatz 14, 10117 хаягт байрлах байранд 2017 оны 7 дугаар сарын 4-5-ны өдрийн 07.00 цагаас 22.00 цагийн хооронд явуулна.
Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдөр ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.
Нэмж буюу шинээр бүртгүүлж санал өгөх боломжгүй болно.
Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Сонгогчдын нэрийн жагсаалттай орж танилцана уу.