НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.МӨНХ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “АЗИЙН УЛС ОРНУУДЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ТҮНШЛЭЛ” СЭДЭВТ ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Энэ оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нар Бонн хотноо “Азийн улс орнуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түншлэл” сэдэвт хоёрдугаар бага хуралд оролцов.

Тус бага хурлын үеэр ХБНГУ-ын хотууд азийн орнуудын хотуудтай хэрэгжүүлж буй түншлэлийн хүрээнд гүйцэтгэсэн амжилттай төслүүдийг танилцуулж, герман болон азийн хот, нутаг дэвсгэрийн нэгжийн төлөөлөл хамтын ажиллагааны талаар санал солилцож, туршлагаасаа хуваалцсан амжилттай арга хэмжээ болж өндөрлөлөө.

Бага хурлын нээлтийн ажиллагаанд Элчин сайд Ц.Болор нээлтийн үг хэлж оролцов.

НЗД-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нар мөн Бонн хотын орлогч захирагч ноён Лимбах, Бонн хотын Гадаад харилцааны газрын дарга ноён Вагнер, “Тогтвортой байдлын төлөө засаг захиргааны нэгжүүд” байгууллагын Глобал гишүүнчлэл болон Захиргааны дарга болон “Ахмад мэргэжилтнүүдийн алба”-ны Гадаад харилцааны газрын дарга, монголыг хариуцсан Төслийн удирдагч зэрэг албан тушаалтнуудтай уулзаж, хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын бохирдол зэрэг чухал асуудлуудаар санал солилцов.