ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР ХУМБОЛЬД ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР С.КУНСТ-ТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Болор энэ оны 6 дугаар сарын 7-ны өдөр Хумбольдт их сургуулийн Ректор хатагтай проф. Сабине Кунст-тэй уулзав.

Уулзалтын үеэр хоёр орны эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ХБНГУ дахь монгол судлал болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.